Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа түдгэлзэж, шалгуулахаа мэдэгдсэнтэй холбоотойгоор хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн нүүр хуудаснаа ийн нийтэлжээ.
Тэрбээр “52 жилийн өмнө Америкт болсон нэгэн түүхэн үйл явдал өчигдөр Монголд тохиолоо. Ойлгосон хүн алга бололтой!
Америкийн Конгресс өөрийг нь импичмент хийх нь тодорхой болмогц,Ерөнхийлөгч Ричард Никсон өөрөө огцрох хүсэлтээ өгч огцорсон бөгөөд улсынхаа түүхэнд ингэж огцорсон анхны ерөнхийлөгч болсон юм.Харин дэлхийн түүхэнд Уотергейтийн хэрэг гэж алдаршин мөнхөрсөн.
Өчигдөр Монголд яг ийм түүхэн үйл явдал боллоо.Манай намын шаардлагаар Монголын парламент өөрийг нь импичмент хийх аюул нүүрлэснийг мэдээд,Ерөнхийлөгч Хүрэлсүх огцрох хүсэлтээ даруй өөрөө гаргахаар болсон. Энэ Хүрэлсүхээр тогтохгүй, цаашаа маш том жишиг болно.
Дараа, дараагийн Ерөнхийлөгч нар алдаа гаргавал Парламент импичмент хийх нь байна.Импичментийн аюулын “манаач” нэгэнт бий болсон гэсэн үг. Цогтгэрэл, Хүрэлсүх нарын “тулаан” ийм цоо шинэ жишиг нээж, парламентийн ардчилалын дархлааг булиа болгох түүхийг босгож байна!
Одоо Монгол Улсын Шүүхийн өмнө асар том сорилт ирж байна.Бие биеэ гэмт хэрэгт буруутгасан МАН-ын хоёр том бүлэг, буруутгал болон нотлох баримтуудаа гэрчлэн шүүх танхимд уулзацгаана. Юу болно гэж бодож байцгаана?!
Эс гэрчилбэл, бүгд бас ял авах болно. Учир нь онц ноцтой гэмт хэрэгт бие биеэ гүтгэсэн учир!
Тэгэхээр,нийгэм үймээн самуун руу хөдөлбөл, Ардчилсан нам л Монголын улсын тогтвортой байдлын цорын ганц баталгаа болно. Угаасаа ийм л байсаар ирсэн билээ!
Интэрнэт дэх конспирологийн хийтэй галзуучууд юмаа мэдэж галзуурахгүй юм даа. Өөрсдийнх нь уухайлан нэхэж шаардсан шаардлагуудыг нь Цогтгэрэл тэргүүтэй манай намын бүлэг Ерөнхийлөгч Хүрэлсүхээс нэхэж, түүнийг нь Хүрэлсүх дор нь биелүүлээдэхсэн чинь, харин бүр ч галзууран, одоо өөрсдийнхөө тавьсан шаардлагыг нь амархан хэрэгжүүлчихлээ хэмээн тэр хоёрт уурлаж агсам тавицгаан дайраад, бүр элэг авч байна. Хэрүүлийн дурыг нь дэндүү амархан хангасан бололтой. Эргүүтсэн хонь аятай л байна!” гэжээ