Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар дулаарч Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө дулаарч +13…+15 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи  25-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар 26-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 27, 28-нд ихэнх нутгаар дулаарна.Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи  25-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар 26-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 27, 28-нд ихэнх нутгаар дулаарна.