Тээврийн прокурорын газраас нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар судалжээ.
Судалгаагаар зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1 хувиар өссөн байна.
Үүнээс
- 52.4 хувь нь 14-17 насны
- 26.2 хувь нь 10-13 насны
- 15.8 хувь нь 6-9 насны
- 3.6 хувь нь 3-5 насны
- 1.8 хувь нь 3 хүртэлх насныхан байна.
Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 85 нь эрэгтэй, 79 нь эмэгтэй хүүхэд байна.
Зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирол мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.

