Ирэх тавдугаар сарын 2-нд дуудлага худалдаанд орох автомашины дугаарыг танилцуулав.
Иргэн та дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцоно уу.
Үүнд:

Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө
auction.transdep.mn системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.

Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.

Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.

Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.

Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу ажлын 7-10 хоногт буцаж орно.