Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Дипломат албыг бэхжүүлэх хүрээнд, ялангуяа томоохон гүрнүүдийн маргаан зөрчилдөөн хурцдаж байгаа энэ үед манайх шиг хөгжиж байгаа орны хувьд улс төр, дипломатын аргаар аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Яамны хувьд хүмүүсээ  мэргэжлийн байлгах дээр онцгой анхаарч ажиллаж байна.

Энэ онд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалгааны ажлуудаа хийгээд, төслөө боловсруулаад явж байна. Дипломат албыг бэхжүүлэх ёстой гэдэг саналыг бүрэн хэрэгжүүлж ажиллахын төлөө байгаа. Энэ хүрээндээ дипломат албаны шалгалтуудыг хатуу хяналтын дор Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулсан. Элчин сайдуудын томилгооны хугацаа дуусахаар Гадаад харилцааны сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд Элчин сайд нарын томилгооны асуудлыг оруулж ирнэ. Бид бүх томилогдож байгаа хүмүүст өндөр шаардлага тавьж, хуулийн дагуу шалгалтуудаа аваад явж байгаа гэлээ.

УИХ-ын гишүүд тогтоолын төслийн заалт бүрээр асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.