ОХУ-ын Засгийн газраас дотоодын хэрэглээ болон үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд газрын тосны зарим нэг бүтээгдэхүүн болон авто бензиний экспортыг тодорхой хугацаагаар хязгаарласан тогтоол шийдвэр гарсан билээ. Гэхдээ энэ хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдээд байгаа юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Роснефть компанитай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх талаар албан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлсэн аж.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дизель түлшний 40, АИ92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байна.