Улаанбурханы халдвар авсан 0-9 сартай хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй тул томчууд хариуцлагатай байж, вакцинд хамрагдах хэрэгтэй

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам улаанбурхан өвчний вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Улаанбурханы халдвар авсан 0-9 сартай хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй тул томчууд хариуцлагатай байж, вакцинд хамрагдах хэрэгтэй байна.” гэдгийг онцолсон юм.