Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025.07.16-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 12442,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 301,  гэрээр 287, эдгэрсэн 11846, Хавьтал 90824, нас баралт 8 байна.

Насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн их  өвчилж буй. Мөн товлолт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд хамгийн ихээр өвчилж байгааг мэргэжлийнхэн хэлж байлаа. Иймээс долдугаар сарын 1-ний улс орон даяар сум өрхийн эмнэлгүүдэд улаанбурхан өвчний урьдчилан сэргийлэх нөхөн дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгууллагдана.

Энэ үеэр 6-8 сартай хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалт хамруулна.  Мөн  товлолт дархлаажуулалтаас хоцорсон 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулах аж.