Сэлэнгэ аймаг, Орхон сум Бэлэндалай багийн “Цант” гэдэг газар 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан иргэн П-ын“Nissan X-Trail” загварын автомашин /3 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд зорчиж байсан иргэн Э-ын “Land cruiser-300” загварын суудлын автомашинтай /2 зорчигчтой/ мөргөлдөж иргэн Н /54 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг 19:06 цагт эсэн мэнд гаргаж Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.