Бээжинд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болно. Уулзалтад дэлхийн хорь гаруй удирдагчид оролцох юм. Төв Ази болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чадамжийг харуулах томоохон цэргийн парад болно гэжээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний урьсан нэр хүндтэй зочдод Орос, Хойд Солонгосын удирдагчид багтаж байгаа бөгөөд мөн Зүүн өмнөд Ази, Төв Азийн ихэнх орны төр, засгийн тэргүүн нар оролцох юм