Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдлын тоо 13466 боллоо. Энэ нь өмнөх өдрөөс 5-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Эмнэлэгт 7 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдлаар нь авч үзвэл 2 хүн хөнгөн, 3 нь дунд, 2 нь хүнд байна.
Дээрх өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
