Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдлын тоо 13472 боллоо. Энэ нь өмнөх өдрөөс нэг тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 3, дунд 7, хүнд 1 байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5,047 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3,096, 5-9 насны 1,733 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

