Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ч.Номин MongolZ багт санхүүжилт олгосон эсэх асуудал дуулиан тариад буй.
Салбар хариуцсан сайдаар ажиллаж байсан Ч.Номин санхүүжилт олгоогүй хэмээн мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам төсвөөс санхүүжилт олгосон гэсэн юм.
Тэгвэл дээрх асуудлаар Б.Цогтгэрэл санхүүгийн баримтыг нь цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр “Үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Шилэн данс ухлаа. “Монголын электрон спортын холбоо” гэх байгууллага 8,437,000 төгрөг Биеийн тамир спортын улсын хорооноос авсан байна. Уг байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллага энэ мөнгө нь Төсвийн мөнгө. MongolZ баг аваагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ ч үнэн байх” гэжээ.
