Бангладеш улсад долоо хоногийн дотор 1,000 орчим хүн денге өвчнөөр нас барсан байна. Тус өвчин вирус тээгч шумуулаар дамжиж, бохир усанд ихээр үрждэг. Ариун цэврийн шаардлага хангаагүй хот суурин газруудад их гардаг. Албаныхан өвчний тархалттай тэмцэж байгаа ч эмнэлгүүдийн ачаалал маш их байна.
Хүндэрсэн тохиолдолд денге нь үхэлд хүргэн, дотоод цус алдалт үүсгэдэг. Шинж тэмдэг нь толгой өвдөх, дотор муухайрах, үе мөч, булчин өвдөх зэргээр илэрдэг.
Бангладеш улсад улирлын чанартай дэгддэг өвчин байсан боловч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр улам ихсэх болсон байна.