Хэнтий аймаг, Хэрлэн сум 7 дугаар багийн Өлзийт тосгоны “Номгоны-Ар” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаыг 10.01-ний өдрийн 15:13 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Өлзийт тосгоны захирагчийн ажлын албаны даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан, “Эм-Агро” ХХК-ийн ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 16:33 цагт цурманд оруулж, 17:26 цагт бүрэн унтраасан.
Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 714 га талбай өртөж шатсан.
