Хөвсгөл аймгийн Тариалан суманд сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажил 10 дахь хоногтоо үргэлжилж байна.

Нэхэн сануулбал, Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан билээ.

Эмэгтэйг сураггүй болсон тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт Онцгой байдлын албанд мэдэгдэж, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257-р ангийн алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Э /46 настай эмэгтэй/-г эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.