Улаанбурхан өвчний лабораторио батлагдсан тохиолдлын тоо  13,363 болов. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн 13,304 байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 33, гэрээр 16 өвчтөн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 33 тохиолдлын зургаа нь хөнгөн, биеийн байдал дунд 25, хүнд хоёр өвчтөн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус өвчний батлагдсан тохиолдол гурваар нэмэгджээ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлбэл улаанбурхан өвчний дэгдэлт эрчимжих магадлалтай гэх эрдэмтэн судлаачдын тооцоолол гарчээ. Үүнээс гадна дархлаажуулалтын тунд бүрэн хамрагдаагүй болон өмнө нь улаанбурхан өвчин тусч байгаагүй бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөр гэж үзэж байгаа аж. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.