Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн “Цүүц” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 12:57 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар ангийн алба хаагчид, Мэргэжлийн ангийн ажилтнууд ажиллаж 16:30 цагт бүрэн унтрааж, Сангалтай багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Урьдчилсан байдлаар 700 метр талбай өртсөн.