Хөвсгөл аймгийн Тариалан суманд сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эргэн сануулбал, Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 2025.09.22-ны өдрийн 14:40 цагт Онцгой байдлын албанд мэдэгдсэн байдаг.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.