Сүхбаатар аймгийн Асгат сумын 1 дүгээр багийн “Хутагт-Уул” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 18:35 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Сүхбаатар, Асгат сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 10.06-ны өдрийн 22:25 цагт бүрэн унтрааж, Асгат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар 1.2 га талбай өртсөн.