Булган аймагт 1 мм, Дархан-Уул аймгийн 2 суманд 0.3-1.3 мм, Сэлэнгэ аймгийн 1 суманд 1-1.4 мм, Завхан аймгийн 5 суманд 1-5 мм, Орхон аймагт 2 мм, Хөвсгөл аймагт 11 мм цас өчигдөр оржээ.

Завхан аймгийн хэмжээнд нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага хэвийн, 40 орчим хувьд дунд зэрэг байна. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас оруулах үйл ажиллагааг 21 удаа явуулжээ.

Энэ өвөл аймгийн аюулгүйн нөөцөд 648 тн бүдүүн тэжээл, 562 тн хүчит тэжээл, 0,94 тн эрдэс, сумдын аюулгүйн нөөцөд 1296 тн бүдүүн тэжээл, 1123 тн хүчит тэжээл, 1,86 тн эрдэс бэлтгэсэн бол малчид 5789 тн өвс, 1559 тн ногоон тэжээл, 145,9 тн үйлдвэрийн тэжээл, 664 тн хужир шүү, 22,9 тн гар тэжээл бэлтгээд байгаа аж.