Украйны элит командууд тийрэлтэт цана хөлөглөн Крым дахь Оросын электрон байлдааны станц руу дайралт хийсэн.Украины тусгаар тогтнолын өдөр буюу наймдугаар сарын 24-нд 20 орчим цэрэг тийрэлтэт цанаар Хар тэнгисийг гатлан 125 миль замыг туулж хойгт хүрч тус даалгаврыг гүйцэтгэсэн гэжээ.

Анхны төлөвлөгөө нь газар дээр нь тэсрэх бодис байрлуулах байсан ч цэргүүд анзаарагдаж, танк эсэргүүцэх зэвсэг, пуужин харвагчаар цохилт өгсөн. Довтолгооны дараа Оросын арми Украины цэргүүдийг байлдааны онгоц болон “Раптор” эргүүлийн завиар хөөсөн учир маш хурдтайгаар нүүн шилжихээс өөр аргагүй болжээ. Энэ бол орчин үеийн бүх хамгаалалтын систем, нисэх хүчний хэдэн цагийн турш тулаан байсан” гэж Леван хэлснийг The Times бичжээ.