Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Тэмээн хад” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.07-ний өдрийн 13:50 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Хөлөнбуйр сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж 21:33 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.

Уг гал түймэрт 400 га талбай өртөж шатсан.