Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө +9…+11 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 11, 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан байна.
