НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, аж ахуйн нэгжүүдийн дансанд шилжүүлнэ.  

Татварын ерөнхий газраас III улирлын буцаан олголтын мөнгөөрөө газрын төлбөр, авто тээврийн хэрэгслийн албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар зэрэг зургаан төрлийн татварыг 2025 оны 10-р сарын 20-24-ний өдрүүдэд төлөх боломжтойг сануулж, татвараар хялбархан төлөх цонх нээсэн.