“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 цуврал стандартын шаардлагыг амжилттай хангасныг баталгаажуулсан AFNOR UK / AFAQ HR Management байгууллагын гэрчилгээг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хадагтай Коринн ПЭРЕРА ДА СИЛВА-аас албан ёсоор гардан авлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд чанар, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, комплайнс, авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 9001, ISO 14001, ISO 45001, ISO 37301, ISO 37001 стандартуудаар баталгаажсан бөгөөд хүний нөөцийн менежментийн ISO 30400 цуврал стандартыг нэвтрүүлээд байна.
Компанийн хүний нөөцийн бодлого, тогтолцоо, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, засаглал, ил тод байдал, тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж буй хүний нөөцийн нийт ажилтнууддаа Олон Улсын Хүний Нөөцийн ажилтны өдрийн мэндийг хүргэе.