УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компаниас хандив авсан асуудлаараа хуулийн байгууллага шалгах болсон.
Түүнийг УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 56.1.1 дэх хэсэгт “гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн тул Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байгаа юм.
Улмаар яллагдагчаар татсан тогтоолоо гардаж аваагүй аж. Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнөөдөр /2025.11.20/ хэлэлцээд, түүнийг албадан ирүүлэх шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, 2025.11.28-ны өдөр буюу ирэх долоо хоногийн баасан гарагт Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэх шийдвэрийг гаргасан аж.
Өнөөдөр тэрбээр томилолтоор явсан гэгдэж, Төрийн ордонд эзгүй байгаа юм.
