Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байсан юм.

Өнгөрсөн долоон хоногт Ерөнхий сайд Г.Занданшатар Гаалийн ерөнхий газарт ажилласан билээ. Энэ үеэр төсвийн орлого бүрдүүлэлтэд анхаарч ажиллахыг даалгаснаас гадна хуулийн байгууллагын гэнэтийн шалгалт оруулсан нь бий.

Дээрх үйл явдлын дараахан Р.Отгонжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар чөлөөлжээ.