Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун импортлогч компаниудад шаардлагатай тохиолдолд Бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулна. Нийгмийн хариуцлага, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол өөр арга алга. Энэ бол хувийн өмч рүү халдана гэсэн үг биш.
Хуваарилалтыг зөв зохион байгуулах талд анхаарч ажиллах хүмүүс юм. Нөөц хангалттай, нийлүүлэлт хэвийн байгаа учраас дөрөв хоногийн дотор түгээлтийг тогтвортой болгож, орон нутгийн шатахууны хэрэглээг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр хангахыг үүрэгджээ.
Албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, эс үйлдэхүй үзүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэжээ.
