Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн “Зүрх” гэдэг газар 2025.12.16-ны өдрийн 06:39:56 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 06:48:12 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Идэр сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл бага мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
