“Enjoy AI 2025” олон улсын тэмцээнд дэлхийн 61 орны 1000 гаруй баг робот, кодчиллын ур чадвараа сорьсон бөгөөд манай улсын хувьд Улаанбаатар хот, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Дархан, Говьсүмбэр аймгийн багш тамирчид дэлгэцгүй кодчилол, робот кодчилол, дрон кодчилол төрөлд оюун ухаан, ур чадвар, багийн ажиллагааг харуулж дараах төрлүүдэд байр эзэлжээ. Үүнд:
1. Монголын Стем Боловсролын Академийн Б.Батцэцэг багштай багаас Х.Ээлэн, М.Хангэрэл нар Дэлгэцгүй- Кодчилол төрөлд “Алтан медаль”
2. Говь-Алтай аймаг Unitel STEAM HUB Ч.Баттулга багштай багаас Дрон – Кодчилол төрөлд Р. Ууганбаяр “Алтан медаль”
3. Говь-Алтай аймгийн Unitel STEAM HUB Ч.Батттулга багштай багаас Дэлгэцгүй – Кодчилол төрөлд Э.Өрнөхбаяр, Б.Есөнмөнх нар “Мөнгөн Медаль”
4. Дархан -Уул аймгийн Unitel STEAM HUB Т.Энхжаргал багштай багаас Н.Амин-Эрдэнэ , Б.Содгэрэл нар Дэлгэцгүй – Кодчилол төрөлд “Хүрэл медал”
5. Нийслэлийн 11 дүгээр сургуулийн Д.Батбаяр багштай багаас Б.Оюун Дрон – Кодчилол төрөлд “Мөнгөн Медаль”
6. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ч.Бямбасүрэн багштай багаас Ц.Баяржавхлан, О.Мичидмаа нар Кибер хот төрөлд Шилдэг Робот Загвар “Тусгай байр” тус тус хүртэж өндөр амжилттай оролцсон юм.
Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон эдгээр хүүхдүүдийг багш нарынх нь хамт Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар хүлээн авч уулзан, сурч хөгжихөд нь амжилт хүслээ.
Юнител групп 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилготой “Unitel STEAM HUB” хөтөлбөрийг орон нутгийн хүүхдүүдэд STEAM боловсролыг тэгш хүртээх үндэсний хэмжээний санаачилга болгон өргөжүүлж ирсэн юм.
Энэхүү хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын бяцхан инженерүүд гуравхан жилийн дотор олон улсын робот, кодчиллын тэмцээнээс ийнхүү бодит үр дүн, өндөр амжилт үзүүлээд байна.
