Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багт 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн “Sai” загварын суудлын автомашин, иргэн Б-гийн “Prius-41” загварын суудлын автомашинтай мөргөлдөж “Sai” загварын автомашины жолооч У /32 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид хавчуулагдсан байсныг ажиллаж 20:06 цагт эсэн мэнд гаргаж аймгийн ТТТ-д шилжүүлэн өгсөн.
