Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 04:54 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3 давхар орон сууцны 2 дугаар давхарт иргэн Б-гийн 20 м.кв байрны том өрөөнд гал гарч байсныг ажиллаж унтраасан байна.

Утаажилтын бүсээс 30 иргэн /26 том хүн, 4 хүүхэд/-ийг гаргажээ.