Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо гэр, хашаа усанд автсан гэсэн дуудлагыг 12:40 цагт хүлээн авсан. Иргэн Т.Ганзоригийн 5 ханатай гэрийн доороос булаг ундарч гэр болон хашаа усанд автжээ.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан тухайн иргэний гэрийг буулган аюулгүй газарт зөөвөрлөн барьж, ундарсан усыг мото помпоор ашиглан соруулж, шуудуу татаж урсгасан байна.

“Howo” загварын автомашинаар 3 удаа шороо буулган далан босгож аюулгүй болгосон талаар Онцгой байдлын албанаас мэдээллээ.