Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -35…-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27…-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -23…-28 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 2-7 м/с, өдөртөө -26…-28 градус хүйтэн байна

Төлөв байдал: Нийт хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар 5-10 м/с. 21-нээс нутгийн баруун хэсгээр, 22-ноос нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -43…-48 градус, өдөртөө -32…-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -16…-21 градус, бусад нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -20…-25 градус хүйтэн байна.