Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр баг, “Хараа” голын гүүрний зүүн талд  Харзны усанд ороод буцаж явсан 4 хүн суудлын автомашинтайгаа “Хараа” голын мөсөнд цөмөрчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн  “Toyota Prius 30” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрч, суусан байсныг ажиллаж татан гаргасан.