Су.Батболд нь ХААИС-ийг хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн нэгэн аж. Төв аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаад УИХ-д дөрвөн удаа сонгогдсон намтартай. 2016-2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан билээ.
