Ховд аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс ИТХ-ын дарга З.Эрхбаярыг огцруулахыг шаардсан албан бичгээ
Ардчилсан намын бүлгийн дарга Л.Энхбаярт гардуулан өгчээ.
Улмаар ээлжит бус хуралдааны товыг 7 хоногт багтаан зарлуулах шаардлага хүргүүлсэн байна.

Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нь Халзанбүрэгтэйн хайгуулын лицензийг эсэргүүцсэн иргэд болон Хөшөөтийн уурхайн тээвэрчдийн тухай ярихдаа “Торгох шийтгэл сул байна” гэж үзэн, шийтгэлийг чангатгахыг хүссэн нь иргэдийн эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, Ховд аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцлээ илэрхийлэх болсон билээ.