Аагим халуун мөн Мельбурн хотыг нөмөрчээ. Даваа гарагт Австралийн нээлттэй тэмцээний аварга шалгаруулах тэмцээнийг 50 мянга орчим хүн үзсэн бол мягмар гарагт хэт халалттай холбоотойгоор үзэгчдийн тоо 21 мянга болж цөөрчээ.
Зохион байгуулагчид зарим тоглолтыг хойшлуулж, тамирчид, үзэгчдийг хамгаалахын тулд цэнгэлдэх хүрээлэнгүүдийн дээврүүдийг хаасан байна. Лхагва гарагт бүс нутагт агаарын хэм бага зэрэг буурсан боловч аагим халуун долоо хоногийн эцэс хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Австраличууд түүхэн дэх хамгийн халуун өдрүүдийг туулан өнгөрүүлж байгаа бөгөөд тус улсад хэдэн долоо хоногийн өмнө мөн хэт халсан юм. Викториа муж улсад халалт үргэлжилж байгаа бөгөөд халуун агаар Квинслэнд, Шинэ Өмнөд Уэльс зэрэг зарим муж улсуудыг нөмөрсөн байна.
Энэ долоо хоногт Шинэ Өмнөд Уэльс болон өмнөд Австралийн хөрш зэргэлдээх хэд хэдэн хотод агаарын температур 50 хэм хүрсэн нь дээрх бүс нутагт түүхэн дээд хэмжээнд бүрсэн байна. Ташрамд дурдахад, 2022 онд Баруун Австралийн эрэгт 50,7 хэм хүртэл халж байжээ.
