Абу Дабид болсон ОХУ, Укриан, АНУ-ын энхийн хэлэлцээр үр дүнд хүрэхэд ойрхон байгааг харууллаа гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Гэтэл газар нутгийн асуудал буюу “Анкорижийн томъёо”-ны талаар нэгдсэн байр суурьт хүрээгүй байна.
Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Аляскад болсон хоёр талын дээд хэмжээний уулзалтыг дурсан ярьж, Москва Анкорижид болсон уулзалтын үеэр Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарын тохиролцсон үндсэн ойлголттой бүрэн нийцсэн энхийн хэлэлцээрийг эрэлхийлж байна. Гэхдээ нэг зүйл байна: Энэхүү их сурталчилсан, дээд хэмжээний уулзалт ямар ч тодорхой ойлголцолд хүрээгүй. Одоог хүртэл “Анкорижийн томъёо”-ны талаар огт яриагүй. Ерөнхийлөгч Дональд Трамп, Владимир Путин Анкорижид болсон хэлэлцээрээс гарсны дараа зэрэгцэн зогсож байхдаа “Тохиролцоонд хүрэх хүртэл ямар ч тохиролцоонд хүрэхгүй” гэж маш тодорхой хэлсэн гэжээ.
