Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал, АУ-ны доктор С.Энхболд: Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний батлагдсан 25 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 21 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас Эрчимт эмчилгээний тасагт 6 сартай нэг хүүхэд хүнд оноштойгоор эмчлүүлж байна. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 14 мянга бүртгэгдсэн ба үүний 70 хувийг вакцины бүрэн тунд хамрагдаагүй болон огт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд эзэлж байна” хэмээсэн юм.
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 2024.02.04-ний өдрийн байдлаар 14075 болжээ. Үүний
- 11486 нь нийслэлд
- 2577 нь орон нутагт бүртгэглсэн байна.
Нас баралт улсын хэмжээнд 12 бүртгэгдсэн дүн үзүүлэлттэй.
Өнөөдрийн байдлаар дээрх өвчний улмаас нэн хүнд 1, хүнд гэсэн оноштойгоор 5 хүн хэвтэн эмчлүүлж байна. 
