Иран хөрш орнуудынхаа эдийн засгийн хамгийн чухал зангилаа болох нисэх буудлуудыг онилох боллоо. Ингэснээр  дэлхийн хамгийн ачаалал ихтэй тээврийн зангилаануудын нэг болох Доха хотын Хамад олон улсын нисэх буудал нислэгүүлдээ түр зогсоожээ. Энэ нь тус буудлаар дамжин дэлхий даяар хүргэгддэг их хэмжээний агаарын ачаа тээвэрт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа аж.

Өнөөдөр /2026.03.02/  Ази-Номхон далайн бүсийн зах зээл нээгдэхэд эдгээр цохилтын нөлөө шууд илэрч, зарим агаарын тээврийн компаниудын хувьцааны ханш огцом буурчээ. Тухайлбал, Австралийн Qantas Airways, Сингапурын Singapore Airlines, Японы Japan Airlines компанийн хувьцаа даваа гарагт 5 хувиас дээш унасан байна. Үүнээс гадна Иран далайн боомтууд болон тээврийн гол замуудыг онилж, дэлхийн хамгийн чухал газрын тосны “нарийн хоолой” гэгддэг Ормузын хоолойн хөдөлгөөнд саад учруулжээ.