АНУ-ын Нью-Йорк мужийн Итака хотын иргэн, эхнэр нөхөр Террика, Шон нарын дундаас 6 кг жинтэй хүүхэд төрсөн тухай “New York Post” сонин мэдээлэв.

Хоёр хүү, нэг охины ээж Террика Ийм аварга хүн мэндэлнэ гэж бодсонгүй. Хүү минь одоо 3–6 сартай хүүхдийн живх, хувцас өмсөж байна” гэжээ. Шон Жуниор нэртэй хүүг мэндэлсэн өдөр тус эмнэлэгт мөн Марго нэртэй өөр нэгэн хүү төрсөн нь дөнгөж 1.8 кг жинтэй байжээ. 

Эмнэлэг Марго, Шон Жуниор нарын зэрэгцэн хэвтэж буй зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, хоёр нярай болон эцэг эхэд нь баяр хүргэсэн байна. Эх, хүүхдүүдийн биеийн байдал хэвийн сайн байгаа бөгөөд тэд эмч, сувилагч, эх баригчдын анхаарал халамжид талархаж буйгаа илэрхийлжээ. 

Хүүхдүүдийн зургийг харсан нэгэн цахим хэрэглэгч “Адислагдсан ээжээс төрсөн сахиусан тэнгэрүүд” хэмээн нэрлэсэн байна.