УИХ-ын хаврын чуулганыг энэ сарын 15-нд нээнэ. Хаврын ээлжит чуулганаар нийт 27 хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Үүнд, эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, нийгмийн ажлын тухай хуулийн төсөл зэрэг анхдагч хуулийн төслүүд, гэр бүлийн тухай хуулийн төсөл, татварын багц хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм.
Эдгээрээс хамгийн хүлээлттэй нь татварын багц хууль байна. Тус хууль батлагдвал 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс компанийн 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулж, 1 саяын худалдан авалтын НӨАТ-ын 20 хувийг буцааж өгөх заалттай.
