Цахим сүлжээн дэх сугалаа, хонжвор зохион байгуулах иргэд олшрох болсон. НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө цахим орчинд явагдаж буй хонжвор, сугалаатай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудад гомдол гаргаж, таслан зогсоох арга хэмжээ авахаар тууштай тэмцэхээ мэдэгдлээ.
Тэрбээр “Энэ хэдэн зуун сая, тэдэн сая хожиж байна хэмээн ядарсан иргэдийг хохироож байгаа луйварчдыг маргааш албан ёсоор холбогдох газруудад гомдол гаргаж, яаралтай таслан зогсоох гэж хичээнэ. Бид яагаад нэгэндээ ийм хайргүй юм бэ” гэжээ.
