“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2026 оны 2 дугаар сард Гашуунсухайт болон Ханги боомтоор нийт 2,217,445 тонн нүүрс экспортолж өмнөх онуудын 2 саруудын үзүүлэлтийг шинэчлэн тогтоож өмнөх үзүүлэлтээс 16 хувиар нэмэгдүүллээ. Үүнээс Гашуунсухайт боомтоор 1,840,569 тонн, Ханги боомтоор 376,877 тонныг тус тус экспортлоод байна.
