Увс аймаг, Давст сум Хандгайт багийн “Хүдэн” гэдэг газар 2026.03.11-ний өдрийн 03:10 цагийн орчим малчин А нь согтуугаар гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлага Онцгой байдлын албанд бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлэг,  Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан малчин А /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07:36 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т “Шар толгой” гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.