Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -5…-10 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +2…+7 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-18 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18, 21-нд говь, талын нутгаар секундэд 15-17 хүрч ширүүснэ. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -10…-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.