Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зүүн хэсгээр зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр -8…-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 0 градус орчим байна.

Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд Халх голын хөндийгөөр нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 20-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 21-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 19-нөөс ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -5…-10 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө +2…-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…-4 градус хүйтэн, өдөртөө +12…+17 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.