Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хорооны гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 16:44 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Toyota Crown” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.